Шууд Chart

“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

2026-07-07 13:52:08

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны ээлжит дугаарт эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Тус сэтгүүл нь хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос хойш тогтмол хэвлэгдэн нийтийн хүртээл болгож байна.

“Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүл нь 2025 оноос эхлэн Crossref олон улсын мэдээллийн санд бүртгэгдэж, сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл бүрт DOI (Digital Object Identifier) дугаар олгож эхэлсэн. Энэ нь эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын түвшинд судалгааны эргэлтэд оруулах  ач холбогдол бүхий цахим таних дугаар юм. Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүдийн цахим орчин дахь олдоц, хүртээмж, эшлэгдэх боломж нэмэгдэж, судлаачдын бүтээл олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн системүүдэд бүртгэгдэх нөхцөл бүрдсэн.

Хүрээлэнгийн зүгээс эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, санал дүгнэлтийг хууль тогтоогчдод хүргэх, мэдээллийн эх сурвалжийг нэмэгдүүлэх зорилгоор уг сэтгүүлийг Улсын Их Хурлын цахим хуудсанд  байршуулж, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын хэрэгцээнд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн ИТХ, Хууль сурталчлах төвүүдэд хүргүүлдэг.

Сэтгүүлийн 2026 оны 09 дүгээр дугаарт улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хүрээнд дараах тухайлсан өгүүлэл хүлээн авч, хэвлэн нийтлэх юм. Үүнд:

- Ардчилсан парламентын тогтолцооны хөгжлийн чиг хандлага, тулгарч буй сорилт, шийдвэрлэх арга зам;

- Ардчиллын ухралт ба ардчиллын сөрөн тэсвэрлэх чадвар;

- Парламентын хяналтын чиг үүрэг ба төрийн институц хоорондын харилцаа, хяналт тэнцэл;

- Хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах нь;

- Хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь;

- Хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх нь: парламентын хяналтын механизмыг сайжруулах арга зам, боломж;

- Монгол Улсын гадаад харилцааны чиг хандлага ба парламентын гүйцэтгэх үүрэг;

- Сонгуулийн эрх зүй ба тогтолцоо;

Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэхэд, парламент судлалд хувь нэмрээ оруулж, судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээлийг 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор “journal@prdi.mn” цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл: Журам (Татах)


“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй