Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэллээ.
Уранхай сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Болдбаатар: Би Үндэсний сурын мэргэн цолтой Баян-Өлгий аймгийн Алтанцогц суманд төрж өссөн Улаанбаатар хотын уугуул хорь гаран жил үндэсний сурын харваагаар сүр хүч чандас мэргэнээ сорьж байна.
Энэ жил нийт 350 гаруй харваачид оролцсоноос Дархан мэргэн нэг, Хошой мэргэн гурав, Улсын мэргэн 10 гаруй Аймаг, сум, харваачид оролцсоноос залуу харваачид дийлэнх хувь нь байна. Мөн энэ жил дүрэмд өөрчлөлт орж "Чих" буюу "бай" нь 20 байсан нь 10 болж стандарт өмнө нь 200-350-ын хооронд харвадаг байсан бол 400 грамм болж жин нэмэгдсэнээрээ энэ жилийн наадам онцлог болж байгаа юм гэлээ.

Уранхай сурын Хошой мэргэн цолтой Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Д.Баттулга -2011 оноос хойш төрийнхөө наадамд Урианхай сумд тасралтгүй харваж байна.
Жил жилийн наадамд сайхан оролцож 2012 онд түрүүлээд 2022 онд айрагдаж, 2017, 2018, 2023, 2024 онд дандаа шигшээ 8-д шалгарч харвасан сүүлийн хэдэн жил сайхан харваж сайхан наадлаа.
Тань хувьд Харваач хүн ер нь ямар байх ёстой вэ?
-Мэргэн хүн өөрийгөө сайхан авч явч шинээр орж байгаа залуусдаа үлгэр дуурайлал болж, Өв соёлоо хойч залуу үедээ түгээн дэлгэрүүлж явах ёстой байдаг болуу гэж боддог доо.
-Таны хувьд 2011 оноос хойш тасралтгүй харвасан гэж байна гэр бүлд нь сурын харваагаар хичээллэдэг, харвадаг хүн бий юу?
- Бид ах дүү тавуулаа харвадаг би хошой мэргэн цолтой бусад ах, дүү нар маань мастер дэд мастер гэх цолтой мөн манай хүү 10-р ангиасаа харвасан одоогоор оюутан болоод түр завсарласан байгаа.
Таны хувьд хэзээнээс эхлэж бэлгэлтдээ гарсан бэ?
Долоодугаар сараас эхэлж бэлтгэлдээ гарсан ер нь жилийн жилд зургаадугаар сарын сүүлээр долоодугаар сарын эхээр төрийнхөө наадамын бэлтгэлд гарч өөрийгөө сорьж, амжилтаа ахуулдаг даа.
Энэ жил мөн адил хүч мэргэнээ сориулахаар хүрэлцэн ирлээ хэмээлээ.




| Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 49 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.