Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд замын зорчих хэсгийн суурь болон өнгө хучилтыг бүрэн гүйцэтгээд байгаа юм. Мөн цэвэр ус, холбоо, дулаан болон борооны ус зайлуулах шугамыг хүчитгэж, гэрэлтүүлгийг шинээр суурилуулжээ.
Тус замыг өргөтгөснөөр 14 метр байсан өргөн нь 21 метр болон нэмэгдэж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөөний авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Анда рөүд” ХХК ажиллаж байна.
| Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 26 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.