Шууд Chart

Шумуулд хазуулсан үед маажихгүй байхыг эмч нар зөвлөж байна

2026-07-03 10:49:41

Шумуулд хазуулсан эсвэл тууралт гарсан хэсгийг маажих нь эхэндээ таатай мэдрэмж төрүүлдэг ч үрэвсэл, хавдрыг нэмэгдүүлж, загатнааг удаан үргэлжлүүлэх шалтгаан болдог талаар AP агентлаг мэдээлжээ. Эмч нар хэт маажих нь арьсыг гэмтээж, “загатнах-маажих” мөчлөг үүсгэдэг гэдгийг анхааруулж байна.

Питтсбургийн их сургуулийн арьс судлалын эмч Даниэл Капланы баг хулгана дээр хийсэн туршилтаар маажсан хэсэгт үрэвслийн эсүүд илүү ихээр цугларч, хавдар нэмэгдэж байгааг ажигласан байна. Харин маажих боломжгүй болгосон хулгануудад хавдар, үрэвслийн эсийн хэмжээ бага байжээ.

Судлаачдын тайлбарласнаар маажих үед өвдөлт мэдрэгч мэдрэлийн эсүүд идэвхжиж, “Substance P” хэмээх химийн дохио ялгаруулдаг. Энэ нь дархлааны тогтолцооны эхний хамгаалагчдын нэг болох маст эсүүдийг идэвхжүүлж, загатнах болон үрэвслийн урвалыг улам нэмэгдүүлдэг байна.

Зуны улиралд шумуул, шавьжинд хазуулах, ургамлын харшил болон хавьтлын тууралтаас үүдэлтэй загатнаанд гидрокортизонтой тос, каламин лосьон, овьёостой ванн зэрэг аргыг арьсны эмч нар зөвлөдөг. Мөн ментол агуулсан тос нь арьсанд түр хугацаанд сэрүүн мэдрэмж төрүүлж, маажих хүслийг багасгахад тусалж болохыг судлаачид сануулжээ.


Шумуулд хазуулсан үед маажихгүй байхыг эмч нар зөвлөж байна  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй