Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Үүнд: Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Булганы зарим, Архангай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн.
Баянхонгор, Өвөрхангайн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Өмнгөговийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Өмнөх арав хоногтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.

| Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна | ||
| Үзсэн: 5 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.