Шууд Chart

Дорнод аймгийн “Талын таван өндөр трэйд” ХХК-аас ирүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

2026-07-02 14:17:17

ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулсан. Эдгээр төвүүдэд дулааны улиралд иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээлсэн малын арьс шир, нэхийг худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн үйлдвэрлэгчдэд нийлүүлж буй юм.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК дээр өнөөдөр биржтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Дорнод аймгийн “Талын таван өндөр трэйд” ХХК-аас ирүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа. Долоо хоногийн хугацаанд  нийт 500 ширхэг үхрийн ширийг анхан шатны боловсруулалт хийн нийлүүлснийг “Мон-Ирээдүй” ХХК худалдан авав. 

Ийнхүү зуны улиралд, 6-10 сард арьс ширийг хаягдалгүйгээр бэлтгэн нийлүүлэх зорилготой “Арьс шир-Баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна. Цаашид “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 5 аймгийн түүхий эдийн анхан шатны цэгүүдээс ирсэн арьс ширийг дуудлага худалдаагаар борлуулж байх юм.


Дорнод аймгийн “Талын таван өндөр трэйд” ХХК-аас ирүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй