Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах, үндэсний өв соёл, уламжлалыг өвлүүлэх зорилготой тус хөтөлбөр хэрэгжиж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хэлэхдээ, Өнөөдөр Солонгос Улсад 65 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдний 10-15 мянга нь хүүхэд байна.
Энэ хүрээнд гадаадад амьдарч буй 50 хүүхдийг Монгол Улсад урьж, 12 хоногийн хугацаанд эх орныхоо түүх, соёл, өв уламжлалтай танилцуулах хөтөлбөрт хамруулжээ. Мөн нийслэлийн есөн дүүргээс шалгарсан хүүхдүүд энэхүү арга хэмжээнд оролцож байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд гадаадад амьдарч буй монгол хүүхдүүд олон улсын хүүхдүүд Найрамдал зусланд 12 хоногийн турш амарч, шинэ найз нөхөдтэй болж, эх хэлээ сайжруулахын зэрэгцээ Монголын түүх, соёл, өв уламжлалтай танилцаж байна.
Мөн тэд үндэсний тоглоом наадам, морь унах зэрэг уламжлалт арга хэмжээнд оролцож, эх оронтойгоо илүү ойр дотно танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй хүүхдүүдэд Монголынхоо түүх, хэл, соёлын талаар мэдлэг олгох, эх орноо хайрлан хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
| Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.