Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар дүүргийнхээ иргэд, сонгогчидтой уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон, улс, нийслэлийн төсвөөр хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хамгийн ойрын жишээ бол Налайх дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг энэ жил барьж байна. Энэ хүрээнд 1.4 км шугам шинээр татаж, 0.5 км шугамыг өргөтгөн шинэчилснээр 7,900 өрх, 15,000 гаруй орон сууцыг дулааны алдагдалтай тухтай өвөлжих боломжоор хангана.
Уулзалтад оролцсон иргэд дүүргийн бүтээн байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, орчны тохижилт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний талаар санал хүсэлт тавьж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг онцлов.
Тухайлбал, шинээр автозам барьж байгуулах, дулааны алдагдалтай хуучны барилгын пасадыг шинэчлэх, ТАЦ постыг дүүргийн хилийн цэс рүү гаргаж нүүлгэх, цагаан байрны дахин төлөвлөлтөд анхаарах зэрэг ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг хүсэв.
Төлөөлөгчид иргэдийн саналыг хууль тогтоомжийн хүрээнд үе шаттайгаар шийдвэрлэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, нээлттэй хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлж ажиллана гэв.
| Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 42 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.