Шууд Chart

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өргөн мэдүүллээ

2026-06-24 13:01:23

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо болон Хонгор сумын Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 20 дугаар тойрогт амжилттай зохион байгуулсан.

Сонгуульд 1 мандатын төлөө МАН-аас 1, АН-аас 1 тус тус нэр дэвшсэн. Нэрийн жагсаалтад бичигдсэн 3933 сонгогчоос 1946 буюу 49.48 хувь нь санал өгсөн байна. Үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 34 иргэн санал өгөхөөс 32 буюу 95.83 хувь нь саналаа өгчээ.

Санал хураалтын дүнгээр 1946 сонгогч санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч Мөнхбатын Даваадалайгийн төлөө нийт сонгогчийн 1038 буюу 53.34 хувь, АН-аас нэр дэвшигч Лүүрэвийн Гэрэлцэцэгийн төлөө 892 буюу 45.84 хувь нь санал өгсөн байна. Санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо 16 гарсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтад заасны дагуу санал хураалтын дүнг үндэслэн Монгол Ардын намаас нэр дэвшигч Мөнхбатын Даваадалайг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Аймгийн сонгуулийн хорооны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооноос Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өнөөдөр /2026.06.24/ өргөн мэдүүллээ.

Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, сумын сонгуулийн хорооны нийт 16 гишүүн, 3 хэсгийн хорооны 21 гишүүн, Мэдээлэл технологийн багийн 6 гишүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 4 ажилтан, ОБГ-ын 5 албан хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 4 ажилтан, Цагдаа, тагнуулын байгууллагын 26 албан хаагч, цахилгаан эрчим хүчний байгууллагын 7 инженер, техникийн ажилтан, хэвлэл мэдээллийн 6 ажилтан буюу нийт 95 албан хаагч ажилласан байна.


Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй