Шууд Chart

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална

2026-06-24 10:43:09

 

Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг өнөөдрөөс зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

Ингэснээр хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалахгүй бөгөөд иргэд өргөтгөсөн худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой болох юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Худалдааны үеэр хонины махыг нэг килограммыг нь 13,000 төгрөгөөр, харин үхрийн махыг нэг килограммыг нь 15,000 төгрөгөөр борлуулах аж.


Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй