“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис групптэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.
Энэхүү төсөл нь дэд бүтцээс алслагдмал суурьшлын бүсийн иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой. 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв нь:
-Өдөрт 60–100 иргэнд үйлчлэх хүчин чадалтай
-Сард 1500 гаруй иргэн үйлчилгээ авах боломжтой
-Эрчим хүчний хэрэглээг 53 хувиар бууруулах шийдэлтэй
-Өдөрт 10 тонн бохир ус хөрсөнд шингэхээс сэргийлэх давуу талтай
-5–8 шинэ ажлын байр бий болгоно.
“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” нь автомат угаалга, хатаалга, гэр бүлийн душ, саун, үсчин, дэлгүүр зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хүүхэд хөгжлийн төвтэй гэдгээрээ онцлогтой бөгөөд иргэд тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй.
| “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ | ||
| Үзсэн: 21 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.