Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд өчигдөр буюу (2026.06.16)-ийн 21.00 цагийн байдлаар 44,000 орчим иргэн оролцож байгаа дүн мэдээ иржээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, аюулгүй байдлаа ханган ажиллана уу гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

| Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.