Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, ёс зүйн хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бөхийн “Тэргүүн Богд” дэвжээний бөхчүүдийг урьж, өглөөний уулзалт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр бөхчүүд өөрсдийн спортын замнал, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилгодоо үнэнч байх үзэл баримтлалын талаар туршлагаасаа хуваалцаж, хугацаат цэргийн алба хаагчдын сонирхсон асуултад нээлттэй хариулан, амьдралын үнэт зөвлөгөө өгсөн юм.
Мөн үндэсний бөх, цэргийн албаны нийтлэг үнэт зүйл болох эх оронч үзэл, эв нэгдэл, хүндлэл, хариуцлагын талаар санал солилцож, залуу дайчдад урам зориг, итгэл өгсөн үр өгөөжтэй уулзалт боллоо.
Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ тэдний ёс суртахуун, төлөвшил, хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ.
| “Тэргүүн богд дэвжээ”-ний бөхчүүд зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зочиллоо | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.