Шууд Chart

Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-06-16 14:59:31

Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирал Мара Уорвик, тус бүсийг хариуцсан захирлаар шинээр томилогдож буй Татьяана Розито, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар харилцан санал солилцов.

Сангийн сайд З.Мэндсайхан хатагтай Мара Уорвикт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн шинэчлэлийг дэмжин идэвхтэй хамтран ажилласанд талархал илэрхийлж, шинээр томилогдож буй хатагтай Татьяана Розитод шинэ ажилд нь амжилт хүсээд, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай Мара Уорвик Дэлхийн банкны зүгээс эрчим хүч, зам тээвэр зэрэг уламжлалт салбаруудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцолж, Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн (IFC) үйл ажиллагааг хамтатган хариуцах шинэ Суурин төлөөлөгч томилогдож байгааг танилцууллаа.


Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй