Шууд Chart

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" уриатай 7 хоногийн цахим аяныг өрнүүлжээ

2026-06-16 14:03:25

2026 оны 06 сарын 15-наас 21-ний өдрүүдэд Олон улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиож байна. Тус газраас "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" уриатай 7 хоногийн цахим мэдээлэл сурталчилгааны аяныг өрнүүлж байна.

Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл эрэгтэй хүн юм. Өдөр тутмын завгүй амьдралдаа эрүүл мэндээ хойш тавих бус, өөртөө цаг гаргах

  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Эүүл зөв хооллох
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Тамхи, архины хэрэглээг бууруулах
  • Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Монгол хүний дундаж наслалт 2025 онд улсын хэмжээнд 72.1 болж нэмэгдсэн байна. Хүйсээр харуулбал эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68.2 жил эмэгтэйчүүдийнх дундаж наслалт 77.3, байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.1 жил байна.

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 05 дугаар сарын 01-нд эхлүүлж, 2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зохих хүн амын 51.1 хувь буюу 1,727,428 иргэнийг хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.3 хувь нь эрэгтэйчүүд, 56.7 хувь нь эмэгтэйчүүд байна


"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" уриатай 7 хоногийн цахим аяныг өрнүүлжээ  
Үзсэн: 3 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй