Шууд Chart

“Ургамал хамгааллын цогц арга, хөдөө аж ахуйн зохистой дадал” сургалт болж байна

2026-06-16 11:17:03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Шинээр байгуулагдсан ургамал хамгааллын агентлагийн чадавхыг сайжруулах”  TCP/MON 4003 төсөл, “Ургамлын эрүүл ахуй” НҮТББ хамтран “Ургамал хамгааллын цогц арга, хөдөө аж ахуйн зохистой дадал” сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Увс аймгийн ургамал хамгааллын ажилтнууд, хилийн боомтод ажиллаж байгаа мэргэжилтнүүд, тариалан эрхлэгчдийг хамруулсан энэ сургалтаар олон улсын стандартыг хэрхэн нутагшуулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн зохистой дадлын тухай ойлголт, үндсэн шаардлагууд, үйлдвэрлэлийн менежмент, ургамал хамгааллын цогц аргын зарчим, пестицидийн хэрэглээ зэрэг сэдвээр онолын ойлголт, мэдлэг өгч байна.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Ургамал хамгааллын цогц арга, хөдөө аж ахуйн зохистой дадал” сургалт болж байна  
Үзсэн: 44 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй