Шууд Chart

АНУ: Шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо

2026-06-09 10:38:46

АНУ-ын холбооны шүүгч Дональд Трампын засаг захиргаанаас шинэ H-1B визийн өргөдөлд ногдуулсан 100 мянган ам.долларын хураамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болголоо.

Массачусетс мужийн Бостон дахь АНУ-ын дүүргийн шүүгч Лео Сорокин уг шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр 100 мянган ам.долларын төлбөр нь ердийн зохицуулалтын хураамж бус, татварын шинжтэй бөгөөд ийм төрлийн төлбөрийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч тогтоох эрхгүй гэж дүгнэжээ.

Трампын засаг захиргаа H-1B визийн хөтөлбөрийг буруугаар ашиглаж, АНУ-ын ажилчдыг гадаадын хямд ажиллах хүчээр орлуулах явдлыг хязгаарлах зорилгоор уг төлбөрийг тогтоосон гэж тайлбарлаж байсан юм.

Харин 20 мужийн ерөнхий прокурор уг шаардлагыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан байна. Тэдний үзэж буйгаар, ийм өндөр төлбөр нь гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ажилд авах боломжийг хязгаарлаж, эрүүл мэнд, боловсрол, технологи зэрэг салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.

H-1B виз нь АНУ-ын ажил олгогчдод өндөр ур чадвартай гадаад мэргэжилтнийг түр хугацаагаар ажиллуулах боломж олгодог хөтөлбөр юм. Уг визийг технологийн компаниудаас гадна эмнэлэг, их сургууль, судалгааны байгууллагууд өргөн ашигладаг.

Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байна.


АНУ: Шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй