Шууд Chart

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хяналт шалгалт зохион байгууллаа

2026-06-09 10:12:26

МУШС-ын 2026.02.05-ны өдрийн нэгдсэн удирдамж, ОБЕГ-ын даргын 2026.06.02-ны өдрийн 03 дугаар албан даалгавар, “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах тухай” болон ОБЕГ-ын даргын 2026.06.05-ны өдрийн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгах хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд холбогдох арга хэмжээг зохион байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Онги, Дайргын гол дагуу оршин суугаа айл өрхүүдэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж ажиллав. Мөн голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй амралт, жуулчны баазуудад хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэдэгдэл хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Түүнчлэн голын эрэг орчимд амарч, зугаалж байсан иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий гарын авлага, брошюр тарааж, аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж өгч ажиллалаа гэж Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын яамнаас мэдээллээ.


Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хяналт шалгалт зохион байгууллаа  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй