“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт тавдугаар сарын 26-28, Хөвсгөл, Архангай аймагт зургаадугаар сарын 4, 5-нд “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн төв” байгуулах зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтад аймгуудын төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, хоршоо болон малчдын төлөөлөл оролцож, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, боломжийн талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эхний ээлжинд дээрх таван аймагт түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах талаар санал солилцов.
Тус уулзалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, MON IREEDUI CO.,LTD, Булигаар ХК, Их Эргэлт, “Дархан Нэхий Арьс Шир” ХХК болон аймгийн Татварын газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газрын төлөөлөл оролцсон юм.
Түүнчлэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, арьс, ширийг биржийн арилжаанд татан оролцуулах, биржийн төлөөлөгчдийг сонгогдсон 5 аймагт ажиллуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас мэдээллээ.

| Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ | ||
| Үзсэн: 101 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.