МБШТ Гандантэгчэнлин хийд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Наландын их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч, доктор, профессор М.Ганхуяг тэргүүтэй лам хуврагууд БНЭУ-ын Ладак мужийн Захирагч Винай Кумар Сакшена, Наландын их сургуулийн Дэд канцлер Сачин Чатурведи болон дагалдан ирсэн төлөөлөгчдийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын харилцааг улам бэхжүүлэх талаар санал солилцов.
Тэргүүн их хамба Д.Жавзандорж “Монголын бурханы шашны уламжлал Наландагийн их сургуулийн эрдмийн их өвөөс улбаатай. Иймд өнөөдөр байгуулж буй энэхүү санамж бичиг нь Монголын бурханы шашин болон Наландагийн их сургуулийн харилцааны түүхэнд онцгой ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна” хэмээн онцоллоо.
Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Монголын бурханы шашин болон Наландын их сургуулийн хамтын ажиллагааг цаашид бүх талаар дэмжин ажиллах байр суурьтай байгааг Энэтхэгийн тал уламжилсан байна.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Энэтхэг хоёр орны олон зуун жилийн шашин, соёлын уламжлалт харилцааг улам бэхжүүлэх ач холбогдолтой юм.
| Наландын их сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран ажиллана | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.