Боловсролын сайд Л.Энх-Амгалан Mozaik Education компанийн гүйцэтгэх захирлын орлогч ноён Петер Төрөктэй уулзаж, Монгол Улсын боловсролын тогтолцоонд дижитал шилжилт, инновацыг ахиулах боломжуудын талаар ярилцлаа.
Mozaik Education компанийн боловсруулсан хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг Монгол Улсын сургуулийн боловсролын төрөл бүрийн түвшинд нэвтрүүлэх боломж байгаа. Тиймээс хоёр талын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.
Уг ажлын хэсэг нь цаашдын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтийн боломжуудыг үнэлэх, хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын шийдлүүдийг амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллана.
Боловсролын үйл явцад сурах бичиг чухал үүрэгтэй хэвээр байгаа хэдий ч Mozaik Education компанийн боловсролын хэвлэл, сурган хүмүүжүүлэх арга зүй, визуал дизайны олон жилийн туршлагад тулгуурлан одоо ашиглаж буй сурах бичгүүдийг хамтран шинэчлэх талаар хөндлөө.
Батлагдсан сургалтын агуулгыг өөрчлөхгүйгээр хүүхдүүдийн сонирхлыг илүү татахуйц, суралцахад хялбар, өнөөгийн сурагчдын хэрэгцээнд илүү нийцсэн хэлбэр лүү чиглүүлэх, Дүрслэл ойлгомжтой, өндөр чанартай зураг чимэглэл, интерактив элементүүд, сургалтын хөдөлгөөнт дүрслэл болон арга зүйн дэмжлэгээр баяжуулснаар шинэчилсэн хэвлэлүүд нь дижитал шилжилтийг дэмжиж, суралцахуйн ерөнхий туршлагыг сайжруулах чухал хэрэгсэл болох боломжтой.
Мөн уулзалтаар хөндсөн өөр нэг чухал чиглэл нь багшийн мэргэжлийн хөгжлийн талаар байлаа. Боловсролын яам, Mozaik Education болон тус компанийн Монгол дахь албан ёсны түнш Мозаун ХХК хамтран багшийн сургалтын шинэчилсэн замын зураглал боловсруулах тохиролцоонд хүрлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулна | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.