Шууд Chart

Филиппинд хүчтэй газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа

2026-06-08 09:21:12

Филиппиний өмнөд хэсэгт өнөөдөр өглөө 07:37 цагийн орчимд хүчтэй газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт 7.8 магнитудын хүчтэй болсон бөгөөд голомт нь Минданао арлын Женерал Сантос хотын баруун өмнөдөөс 13 км орчим зайд, 10 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлтийн дараа зарим бүсэд цахилгаан тасарч, далайн эргийн оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүхийг анхааруулсан байна.

Номхон далайн цунамигийн анхааруулах төвөөс Филиппиний зарим эрэгт 3 метр хүртэл, Индонез болон Малайзын зарим эрэгт 1 метр хүртэл давалгаа үүсэж болзошгүйг мэдээлжээ.

Мөн Тайвань, Япон, Гуам, Папуа Шинэ Гвиней зэрэг бүсэд бага хэмжээний цунамигийн давалгаа ажиглагдаж болзошгүй гэж сэрэмжлүүллээ.

Газар хөдлөлтийн дараа 6.1 магнитуд хүртэл хүчтэй давтан чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд хохирол, гэмтлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.


Филиппинд хүчтэй газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй