Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 7, 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 12-17 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 9-нөөс нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.
| ЦАГ АГААР. Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.