Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэж заасан байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.
Мөн жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, явган хүний гарц, сургууль, цэцэрлэг орчмын бүс болон орон сууцны хорооллын доторх замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

| Хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байя | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.