Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг. Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж "Алдарт эх"ийн I, II зэргийн одонгоор энгэрээ мялаана.
“Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.
| “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.