Шууд Chart

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

2026-05-24 15:02:23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрийн тэмцээн үргэлжилж байна.

  • Эрэгтэй -68кг 22 тамирчин
  • Эрэгтэй -80кг 20 тамирчин
  • Эмэгтэй -57кг 23 тамирчин
  • Эмэгтэй -62кг 18 тамирчин тус тус өрсөлдөж бна.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм. Тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

 


Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй