Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Бадрах шүүгчийн замналаа өндөрлүүллээ

2026-05-24 13:06:13

 

Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Д. Бадрах өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад шүүгчийн замналаа өндөрлүүлж, зодог тайлж буйгаа зарлажээ.  Д.Бадрах 1989 оноос хойш тасралтгүй 40 шахам жил жүдо бөхийн шүүгчээр ажилласан байна.

Түүний хувьд, 2003 онд Олон улсын зэрэглэлтэй тав дахь монгол шүүгч болсон. Улмаар Азийн АШТ, Зүүн Азийн АШТ, ГранПри ангиллын зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан юм.

Мөн тэрээр 1975-1990 оны хооронд жүдо, самбо, үндэсний бөхөөр барилдаж, Үндэсний бөхийн Улсын начин цолонд хүрсэн төдийгүй самбо бөхийн ДАШТ-ээс медаль гардаж байсан амжилттай.

Монголын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн хамт олноос Олон улсын шүүгч Д.Бадрахад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлсийг гардуулжээ.


Гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Бадрах шүүгчийн замналаа өндөрлүүллээ  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй