Шууд Chart

Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль цахим кабинеттай боллоо

2026-05-21 13:20:11

Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль болон Эрдмийн өргөө сургууль мэдээллийн технологийн иж бүрэн, шинэхэн цахим кабинеттай боллоо. Тус мэдээлэл технологийн иж бүрэн кабинетыг БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хөрөнгө оруулалтаар байгуулж, гүйцэтгэгчээр MS Korea Co., Ltd компани ажилласан байна.
 
Цахим кабинетын нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын дарга Sul Dong-ho болон албаны төлөөлөгчид оролцлоо.
 
Тэрээр хэлсэн үгэндээ технологийн хурдацтай хөгжлийн энэ үед монгол багш, суралцагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж, боловсролын чанарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Цахим кабинет нэмэгдсэнээр цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр, Эдүтэн платформын хэрэгжилт, дижитал интерактив сурах бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
 
 


Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль цахим кабинеттай боллоо  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй