ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өчигдөр зохион байгуулж эхэлсэн.
Харин өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.
Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУД



| Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.