Өнгөрсөн баасан гарагийн НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явц, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, "Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, мөн тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай зэрэг 28 асуудлыг хэлэлцэж байгаа.
Хоёр дахь өдрийн хуралдааны явцад НИТХ дахь АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага авах санал гаргасан.
Өнөөдөр хурлаар Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай, Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэнэ.
| Өнөөдөр 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.