Шууд Chart

Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт чуулахад 10 хоног үлдлээ

2026-05-18 17:22:18

2026 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн шилдэг их мастер, олон улсын мастер болон тивийн 26 орны 248 хүчтэй шатарчид өрсөлдөнө.

Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Монголын шатрын спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ эх орондоо дэлхийн түвшний тэмцээнийг хүлээн авах түүхэн үйл явдал болж байна. 

Тэмцээн нийслэл Улаанбаатар хотын Баянгол зочид буудалд эхлэхэд 10 хоног үлдлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт чуулахад 10 хоног үлдлээ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй