Шууд Chart

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагагыг зохион байгуулж байна

2026-05-18 15:23:29

Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагагыг зохион байгуулж байна.
 
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилтан нарын 40 орчим алба хаагч хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, дүрэм, стандарт, алба хаагчдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах, сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай менежментийн мэдлэг, ур чадварыг олгож байгаа юм.
 
Онцгой байдлын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, хууль эрхзүйн орчин, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийг байгуулж, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
Тиймээс энэ удаагийн сургалтыг семинар, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа нь ажлын байранд хэрэгжүүлэхэд практик ур чадвар эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.
 
Тамшрамд дурдахад, өнгөрсөн 2025 онд гэхэд байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлч ахуйн чиглэлээр 21 удаагийн сургалтад 2040 алба хаагчийг хамруулж, 49 алба хаагчийг мэргэшүүлэх сургалт, дадлагад хамруулсан юм. гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 4 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй