Шууд Chart

ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа

2026-05-18 14:15:50

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Бундибугио омгийн вирусээр үүсгэгдсэн Эбола вирусийн өвчний дэгдэлт бүртгэгдэж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үнэлжээ.

2026 оны 5 дугаар сарын 16-ны байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад лабораториор батлагдсан 8 тохиолдол, сэжигтэй 246 тохиолдол, сэжигтэй 80 нас баралт  болсон аж.  Мөн Уганда улсын Кампала хотод олон улсын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор Бундибугио вирусийн эсрэг батлагдсан өвөрмөц вакцин, эмчилгээ байхгүй байгаа аж. 

Эрт илрүүлэлт

  • Халдварын сэргийлэлт, хяналт
  • Хавьтлын тандалт, судалгаа
  • Шуурхай тусгаарлалт
  • Эрчимт дэмжих эмчилгээ хамгийн чухал арга хэмжээ болоод байна.

ДЭМБ-аас

  • Хил хаах,
  • ялал, худалдааг хязгаарлахыг зөвлөхгүй байгаа бөгөөд
  • Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх,
  • Халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг мөрдөх,
  • Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг сайжруулахыг онцлон зөвлөжээ

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв


ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа  
Үзсэн: 17 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй