Шууд Chart

“Сүүжийн булаг”-ийн эхийг хашиж хамгааллаа

2026-05-18 11:09:46

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024-2028 оны “Өсөлттэй Өлзийт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор “Сүүжийн булаг”-ийн эхийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүллээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 1-17-ны өдрүүдэд Өлзийт сумын Тагт багийн нутагт орших “Сүүжийн булаг”-ийн эхийг сумын Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хашиж хамгаалсан байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр ойр орчмын 10 гаруй малчин өрхийн 10,700 толгой мал болон зэрлэг ан амьтан ундаалах, усны нөөцийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Дундговь аймаг Өлзийт сумын ЗДТГ-аас мэдээллээ. 


“Сүүжийн булаг”-ийн эхийг хашиж хамгааллаа   
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй