Шууд Chart

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ

2026-05-18 11:03:21

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (13.8%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 459.7 (5.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 4 сард 10.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2026 оны эхний 4 сард 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 344.5 (4.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 290.1 (17.6%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 105.8 (5.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 148.7 (5.7%) тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 108.3 (28.6%) тэрбум төгрөгөөр төгрөгөөр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 4 сард 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 328.5 (8.3%) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 877.7 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 493.5 (15.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

2026 оны эхний 4 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 41.4 хувь, бараа үйлчилгээний зардал 34.7 хувь, хөрөнгийн зардал 15.4 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.7 хувийг эзэлж байна.

 


Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй