Шууд Chart

Туул хурдны зам болон Туул усан сан цогцолбор төслийг хянах ажлын хэсэг байгуулжээ

2026-05-16 12:24:26

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааны нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг, үүн дотроо Туул хурдны зам болон Туулын усан сан цогцолбор төслийг хянах ажлын хэсгийг байгууллаа.

Хуралдаанд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 16 мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Гандантэгчэнлэн хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай, нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийг чадавхжуулах, дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай, нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулж дүрэм батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Туул хурдны зам болон Туул усан сан цогцолбор төслийг хянах ажлын хэсэг байгуулжээ   
Үзсэн: 35 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй