Шууд Chart

Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна

2026-05-05 16:38:12

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд нийт 55 км явган хүний замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Их тойруугийн гудамжны хойд хэсэг буюу Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийг хийж байна.

Энэ талаар Хот төлөвлөлт судалгааны институтийн Зам тээвэр, судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батбаяр “Иргэдийн зүгээс Эвдрэлгүй явган хүний замыг сольж байна” гэсэн шүүмжлэл гарч байна. Гэвч бодит байдал дээр явган хүний замын хүрэлцээ хангалтгүйгээс үүдэж явган зорчигчид авто замаар зорчих, мөн эвдэрч, өндрийн шаардлага хангахгүй болсон явган зам дээр автомашин гарч зогсох, зогсоолын зориулалтаар ашиглах тохиолдол их гардаг. Иймд явган зорчигчийг хүртээмжтэй, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламж бий болгох зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Тодруулбал, явган хүний замыг гурван метр, ногоон байгууламжийг 1.5 метр, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ” гэлээ.

“Төрөлх Мөрөн” ХХК-ийн захирал А.Өлзийбаатар “Манай компани Зүүн дөрвөн замаас Сансарын тойрог, Дарь-Эхийн уулзвар хүртэлх нийт 4 мянга орчим ам метр талбайд явган хүний чулуун замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Их тойруугийн гудамжны хойд хэсэг хүртэлх 800 метр явган хүний зам болон авто замын хашлагыг хуулж, шинэчлэн засварлаж байна. Сансар орчмын үйлчилгээний төвүүд болон төв зам дагуу автомашин эмх замбараагүй зогсдог нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг. Иймд энэ байдлыг цэгцэлж, явган хүний замыг стандартын дагуу, зөв зохион байгуулж, шинэчлэхээр зураг төслийн дагуу ажиллаж байна. Тус ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн” гэв.


Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй