Шууд Chart

Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажиллагааг шалгалаа

2026-05-05 10:50:13

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, нийслэл хотын хэмжээнд галын далд усны цэг /гидрант/-ийн нэгдсэн судалгааг тодотгох, хаягжуулах, байнгын хэвийн ажиллагааг хангах зорилгоор усаар хангах цэгийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
 
Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр суурилуулсан гидрантуудын бэлэн байдал, даралт, холболтыг туршин, гал унтраах автомашинд ус ачилт хийж, дүүргэлтийн хугацааг тогтоож, гидрантын байршлыг зурагт координатжуулан тэмдэгжүүлж, эвдрэл гэмтэлтэй гидрантыг илрүүлэн, засварын зардлын тооцоо гаргаж, шинээр төлөвлөж буй усан цэгүүдийн байршлыг тодорхойлж, гал түймэр унтраах үйл ажиллагаанд шаардлагатай усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүллээ.
 
Нийслэлийн хэмжээнд гал унтраах автомашиныг цэнэглэдэг 200 гаруй усаар хангах цэг байдаг бөгөөд хэвийн ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг хангалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажиллагааг шалгалаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй