Шууд Chart

Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээж авна

2026-05-05 09:11:05

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох "Монгол хэл бичгийн шалгалт"-ыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулагдсан.

Шалгалтын дүн гарсан бөгөөд шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Идэр их сургуулийн В1 давхарт хүлээж авна.

Харин 10-11 дүгээр ангийн шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээж авахгүй юм байна.


Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээж авна  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй