Шууд Chart

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-05-01 11:59:03

2026 оны тавдугаар сарын 1-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 5, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Дарьгангын тал нутгаар, 4-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 4, 5-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Тавдугаар сарын 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 5, 6-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 5-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Тавдугаар сарын 5-нд бага зэрэг сэрүүснэ.


Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв   
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй