Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон зарлаж, аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээ үнэлэх хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулсан.
Тус хяналтын хуудсанд хандаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлаа шалгах боломж бүрдсэн юм.
Ингэснээр аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй болж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад арга хэмжээг хэрэгжүүлж байна.
.jpg)
| Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая | ||
| Үзсэн: 28 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.