Шууд Chart

Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо

2026-04-30 08:18:48

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлогын газрын Гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Б.Буянжаргал АНУ-ын Төрийн департамент болон Эртний дурсгалын эвсэл хамтран зохион байгуулсан “Зүүн өмнөд Азийн өвийг хамгаалах: Соёлын өвийн хулгайн эсрэг АСЕАН-АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.

Тэрбээр илтгэлдээ Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг онцолж, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөн шалгах албатай хамтран Монголын говиос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаан авчирсан жишээг дурдсан байна.

Мөн соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэхэд газар зүйн байршлын онцлог, хил дамнасан зохион байгуулалттай сүлжээ зэрэг сорилтууд тулгарч байгааг онцолжээ.

Гадаад харилцааны яамнаас АНУ-ын 250 жилийн ойтой давхцуулан 2026 онд Монгол Улс АНУ-тай соёлын өмчийн гэрээ байгуулахаар ажиллаж байгааг тэрбээр мэдээлсэн байна.


Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй