Их Британийн хаан Чарльз III, хатан Камилла нар 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос 30-ны хооронд АНУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ нь Чарльз хаан болсноос хойших анхны АНУ-д хийж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр орны “тусгай харилцаа”-г бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Чарльз хаан АНУ-ын Конгресст үг хэлж, ардчилал, хамтын ажиллагаа, байгаль орчны хамгааллын ач холбогдлыг онцолсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 29-нд хаан Чарльз, хатан Камилла нар Нью-Йорк хот дахь 9/11 дурсгалын цогцолборт цэцэг өргөж, халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэв. Мөн хохирогчдын ар гэрийнхэн болон орон нутгийн удирдлагуудтай уулзжээ.
Үүний зэрэгцээ хаан Чарльз Нью-Йоркийн Харлем дүүрэгт байрлах тогтвортой хөдөө аж ахуйн төслийн үйл ажиллагаатай танилцаж, хатан Камилла Нью-Йоркийн нийтийн номын санд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон байна.
Энэхүү айлчлал нь АНУ, Их Британийн харилцааг бэхжүүлэх зорилготой боловч олон улсын нөхцөл байдал, тэр дундаа Ирантай холбоотой геополитикийн зөрчил, дотоод улс төрийн асуудлуудын дунд болж байгаагаараа онцлогтой гэж шинжээчид үзэж байгаа юм.
| Хаан Чарльз АНУ-д хийж буй айлчлалаа үргэлжлүүлж байна | ||
| Үзсэн: 48 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.