Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд холбогдох байгууллагууд сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ.
Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 900 сургууль, 1,399 цэцэрлэгт хүүхдийн хоол, шим тэжээлийн үйлчилгээ үзүүлж, 350 мянга гаруй сурагч, 227 мянга гаруй цэцэрлэгийн хүүхэд хамрагдаж байна.
Хэлэлцүүлгээр сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх, хүүхдийн хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хоол тэжээлийн боловсрол олгох, чадавхжуулах сургалтын төвийг хөгжүүлэх чиглэлд анхаарч байгааг онцолсон байна.
Мөн Боловсролын яам болон КОЙКА байгууллагын хамтарсан төслийн хүрээнд ШУТИС-д түшиглэн “Хүүхдийн хоолны шим тэжээлийн судалгаа, сургалт, арга зүйн төв”-ийг байгуулжээ. Тус төв нь боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулах, хоол тэжээлийн боловсрол олгох цогц орчныг бүрдүүлэх зорилготой юм.
| Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.