Шууд Chart

Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо

2026-04-29 09:25:07

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.
 
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.
 
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй