Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг.
Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана.
Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.

Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөллөө. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна. Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг. Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, тоглоомын талбай, зогсоол зэрэг тохижилтыг хийж, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна.



| Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.