Нийслэлийн хэмжээнд галын автомашиныг усаар хангах зориулалттай ил болон далд усны цэг буюу гидрантуудын бэлэн байдал, хэвийн ажиллагааг хангах зорилготой нэгдсэн хяналт шалгалт өнөөдрөөс эхэллээ.
Хяналт шалгалтыг 2026.04.27-ноос 2026.05.04-ний өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Ус сувгийн удирдах газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд

- Судалгаанд бүртгэлтэй 200 гидрантын хэвийн ажиллагааг шалгах;
- Шинээр суурилуулсан гидрантуудын бэлэн байдал, даралт, холболтыг турших;
- Галын автомашинд ус ачилт хийж, дүүргэлтийн хугацааг тогтоох;
- Гидрантын байршлыг зурагт координатжуулах, тэмдэгжүүлэх;
- Эвдрэл гэмтэлтэй гидрантыг илрүүлж, засварын зардлын тооцоо гаргах;
- Шинээр төлөвлөж буй усан цэгүүдийн байршлыг тодорхойлж, гал түймэр унтраах үйл ажиллагаанд шаардлагатай усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
| Галын автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт эхлүүлээ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.