Шууд Chart

Д.Трамп: Иран АНУ-тай холбоо барих санаачилга гаргах ёстой

2026-04-28 07:30:01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ираны асуудлаар байр сууриа илэрхийлж, хэрэв Тегеран хоёр улсын хоорондох дайсагналыг хэлэлцээрийн замаар зохицуулахыг хүсэж байвал АНУ-тай өөрсдөө холбоо барих санаачилга гаргах ёстой гэж мэдэгдлээ.

Тэрбээр Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа “Иран ухаалаг шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээгээд, “Хэрэв тэд ярилцахыг хүсвэл бидэнтэй уулзаж эсвэл утсаар холбогдож болно” гэж хэлсэн байна.

Мөн Д.Трамп НАТО-гийн орнуудын байр суурийг шүүмжилж, Ирантай холбоотой нөхцөл байдалд АНУ-ыг хангалттай дэмжихгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэр дундаа Их Британи дайн дууссаны дараа хөлөг онгоц илгээнэ гэсэн байр суурийг “сайн зүйл биш” гэж дүгнэсэн байна.

Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-ын төлөөлөгчид Пакистаны нийслэл Исламабад хотод Ираны талтай уулзахаар төлөвлөж байсан ч уг уулзалтыг цуцалсан талаар мэдээлжээ.

АНУ, Ираны хоорондох хэлэлцээ ийнхүү урагшлахгүй байгаа нь хоёр тал гол асуудлууд дээр гүнзгий санал зөрөлдөөнтэй байгааг илтгэж байна гэж Америкийн хэвлэлүүд дүгнэж байна.


Д.Трамп: Иран АНУ-тай холбоо барих санаачилга гаргах ёстой  
Үзсэн: 31 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй