БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод эхэлсэн Азийн элсний спортын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Зургаан өдрийн дараах байдлаар зохион байгуулагч БНХАУ-ын баг 14 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Тайланд дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл, Филиппин гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар араас нь нэхэж байгаа аж.
Манай улсын хувьд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт жагсаж, Бангладеш, Япон, Балба, Пакистан, Саудын Арабын өмнө эрэмбэтэй явна.
Монголчууд жюү жицүгийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэй, эрэгтэй ганбдол, текбол, 3х3-ын тамирчид өрсөлдөнө.
| Азийн элсний спортын наадамд Монголын баг XV байрт жагсаж байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.