Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

2026-04-28 06:26:45

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан

· Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан

· Улсын Их Хурлын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн

байгуулалтын

байнгын хороо

· Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан

11.00

“Үндсэн хууль”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

· Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар  2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Бусад

12.00

“Их засаг”

4

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

· Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Өргөдлийн байнгын хороо

· Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Эдийн засгийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн талаар

09.00

“Их Эзэн Чингис хаан”

 


УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод  
Үзсэн: 17 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй